Украин-Оросын хямралын улмаас дэлхий даяар түүхий эд тасалдах вий гэсэн болгоомжлол үүсэж газрын тос, байгалийн хийн үнэ өслөө. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины салан тусгаарлагчдыг дэмжин цэрэг оруулах тушаал өгсний дараа олон улсын зах зээл дээр Брент тосны үнэ долоон жилийн дээд цэгтээ хүрч, баррель нь 99 доллар давлаа. Гэвч барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ зарласны дараа бага зэргийн бууралт үзүүлжээ.
Хөрөнгийн зах зээлийн хувьд мягмар гарагийн эхний арилжаа 1.5 хувиар унажээ. Үүнээс Dow индекс 1.4%-иар унасан бол S&P 500 индекс 1%, Nasdaq 1.2%-ийн уналттай байжээ.
Японы Nikkei 225 индекс 1.7%-иар буурч, Shanghai Composite бараг 1%-иар унасан ч Европ болон Их Британийн хувьцааны индексүүд яваандаа жигдэрч, FTSE 100 0.1%-иар хаагдсан байна.