Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: Зургадугаар сард Холливудын киноны зураг авалтыг Монголд хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Соёлын сайд Ч.Номин "Олон төрлийн кино уран бүтээлийг Монгол Улсад бүтээх боломжуудыг бий болгосон гэдгээ таниулахын тулд олон улсын томоохон хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Үүнээс гадна томоохон продьюсерүүдийг Монголд авч ирж кино хийх боломжийг танилцуулна. Өнөөдрийн байдлаар Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах суурь нь тавигдсан. Эхний киноны зураг авалт зургадугаар сард хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ нь кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсантай холбоотой. Үүнээс гадна Монгол улсыг дэлхийд эерэгээр сурталчилан таниулж буй олон улсын бүхий л төрлийн контентод дэмжлэг үзүүлнэ" гэлээ.

Бүх нийтийн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг ТАВДУГААР САРЫН 1-нээс эхэлнэ
Бүх нийтийн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг ТАВДУГААР САРЫН 1-нээс эхэлнэ
 
ЗАСГИЙН ГАЗАР: Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ
ЗАСГИЙН ГАЗАР: Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.