Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгчээ. Тодруулбал,
-Ковидын үеийн Засгийн газрын санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг Сангийн сайд, ЗГХЭГ болон УОК-т даалгав
-Өнгөрсөн жил Засгийн газрын хуралдаанаар иргэн бүрийг эрүүл мэндийнэрт илрүүлэг, оношлогоонд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өгч байсан. Тэгвэл иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгөв
-Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны газрыг сэргээн байгуулах үүргийг холбогдох албаныханд өгөв
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнд аж үйлдвэрийн салбар, хөгжил дэд бүтцийн салбараас гадна аялал жуулчлал, ногоон хөгжил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого үргэлжилж буй. Үүнтэй холбоотойгоор олон улсын тэргүүлэх урлагийн наадамд оролцох шийдвэрийг гаргажээ.