Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харцага О.Хангай: Допингийн шинжилгээнд бүдэрсэн аварга, арслан хоёрыг МҮБХ бүртгэснийг зөвшөөрөхгүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Маргааш болох Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Арслан Р.Пүрэвдагва хоёрыг бүртгэж, барилдуулахаар болсон. Тэгвэл энэхүү явдлыг улсын харцага О.Хангай харцага эсэргүүцэж буйгаа цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр "Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ.

Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил, 8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу?

Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна" гэжээ.

Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд өнөөдрийн байдлаар 31,201 хүн хамрагдаад байна
Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд өнөөдрийн байдлаар 31,201 хүн хамрагдаад байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.