Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Дусал шингэний нэг сарын нөөц бий

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 53 секунд

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахаар албаныхан мэдээлэл /2022.01.10/ хийсэн юм. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "УОК, ЭМЯ-наас бүх эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодисын нөөцийг гурван сараар бэлтгэх чиглэл өгсөн. Манай ХӨСҮТ-д вирусийн эсрэг дөрвөн төрлийн эмний 2-3 сарын нөөц, 19 төрлийн антибиотекийн 1-5 сарын нөөц, зургаан төрлийн дусал шингэний нэг сарын нөөц байна. Бусад эм тариа 1-2 сарын нөөцтэй байгаа. Он дамнаад ханган нийлүүлэгч нартай өглөг, авлагын асуудал байсан. Манай төв 2.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөө барагдуулсан" гэлээ.

УОК: Цагаан сараар хөл хорио тогтоохгүй
УОК: Цагаан сараар хөл хорио тогтоохгүй
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.