Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тоглоомын талбайд тоглож байсан хоёр хүүхдийн “Iphone” гар утсыг 39 настай эрэгтэй хулгайлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Цагдаагийн байгууллагад өчигдөр “Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утас алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад, бага насны хоёр хүүхдийн “Iphone” маркийн гар утсуудыг 39 настай эрэгтэй “Б” тоглоомын талбайд тоглож байхад нь хулгайлсан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Хэргийг үргэжлүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар:

17.1.1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

СУРВАЛЖИЛГА: “Ганц хүүхдийнхээ бэлтгэлийг хангахад л чардайж байхад олон хүүхэдтэй айлд илүү хүнд тусах юм шиг байна“
СУРВАЛЖИЛГА: “Ганц хүүхдийнхээ бэлтгэлийг хангахад л чардайж байхад олон хүүхэдтэй айлд илүү хүнд тусах юм шиг байна“
 
Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.