ЦЕГ: Бууцагаан суманд малчныг дайрч хөнөөсөн гэх хэрэгт гадаадын 2 иргэнийг саатууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Баянхонгор аймагт Арабын иргэд монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний 06.00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд 4-р баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар тус багт суух Э.О /эр.32н/-ыг марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж гадаад улсын хоёр иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Сайд нарын урсгал зардлаас 431.4 тэрбум төгрөг хэмнэнэ
ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Сайд нарын урсгал зардлаас 431.4 тэрбум төгрөг хэмнэнэ
 
Гамшигийн эрсдэлийг бууруулах СХД-ийн зөвлөл хуралдлаа
Гамшигийн эрсдэлийг бууруулах СХД-ийн зөвлөл хуралдлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!