О.Цогтгэрэл: “Өөрчилье, бүтээе” хөдөлгөөн гурван сар үргэлжилж, нэг сая орчим иргэнийг бүтээдэг үндэстэн болох өөрчлөлтөд уриална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.08.24/ Төрийн ордонд болж, “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа.

Аянтай холбоотойгоор тус намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам улс орон даяар өөрчлөлт, шинэчлэлтэд уриалсан үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэхүү хөдөлгөөн нь “Монголоо өөрчилье, монголдоо бүтээе” гэх агуулгын хүрээнд гурван сар үргэлжилнэ. Монголоо бүтээдэг үндэстэн болгож өөрчлөх ёстой.

Өнгөрсөн 2025 оны дүнгээр Монгол Улсад 56222 хүүхэд төрсөн. Энэ нь сүүлийн 20 жи хамгийн цөөхөн хүүхэд төрсөн жил болчихлоо. Яагаад залуус ирээдүйдээ итгэлгүй байна вэ. Нярай хүүхэд нь ханиад авбал эмнэлгийн шалан дээр хэвтэнэ. Цэцэрлэгт сугалаагаар орно. Дунд сургуульдаа гурав, дөрвөн ээлжээр хичээллэнэ. Их дээд сургуулийн зардал нь дийлдэхгүй. Сургууль төгсөөд гадагшаа гарахад виз дээр дугаарлана. Хөгшид нь тэтгэвэртээ гараад ядуурлын эгнээнд орж байна. Энэ бүгдээс харахад улс оронд өөрчлөлт хэрэгтэй.

Хөдөлгөөний хүрээнд нийт хүн амынхаа нэг сая орчим иргэнийг бүтээдэг болох өөрчлөлтөд уриалах юм. Цаашлаад Монголыг өөрчлөх 100 саналыг гаргаж ирэх болно. 100 саналаа 100 шийдэл, 100 бүтээл болгож хувиргана. Ардчилсан нам 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд зуун шийдэлтэйгээ оролцоно. Иргэдээс “Бидний хүсэж буй ардчилсан Ерөнхийлөгч” гэх санал асуулгыг явуулна. Асуулгад ардчилсан Ерөнхийлөгч нь үйл ажиллагаа, бодлого зарчмын хувьд ямар хүн байх ёстойг багтаах юм. Үүн дээр нэмээд ямар хүмүүс нэр дэвшиж болох тухай иргэд болон намын байгууллагуудын саналыг нэгтгэж ажиллана" гэв.

Р.УУГАНБАЯР

Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил бүртгэгджээ
Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил бүртгэгджээ
 
Хотын дарга нарын дуу хоолойг уриалгаас түншлэл рүү ахиулсан Улаанбаатар
Хотын дарга нарын дуу хоолойг уриалгаас түншлэл рүү ахиулсан Улаанбаатар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!