Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 2 секунд

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Сүүлийн үед Монгол Улсад эрүүгийн ертөнцийн нэгэн зартай дээрэмчин болох Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгэж цагдан хориулж байгаа талаар мэдээллүүд нийгмийн сүлжээгээр гаргах болсон.

Уг мэдээллүүдэд Б.Чинбатын хууль бус ажиллагаанд хууль хяналтын байгууллагын хөрөнгөжсөн хурандаа нар оролцож, гэмт хэрэг үйлдээгүй энгийн иргэнийг шоронд хийж байгаа талаар дурдагдаад буй. Тодруулбал, 2022 онд Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Глиймстар ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах МV-021972 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар худалдан авах хүсэлт тавьсных нь дагуу худалдсан байдаг. Улмаар Б.Чинбат нь тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн Вайнд Майнд ХХК руу шилжүүлж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлож 50 орчим тэрбум төгрөг болгон авсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.15-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг” гэж зааснаар хайгуулын талбайд зөвхөн ашигт малтмал эрэх, хайх эрхтэй. Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг болдог. Гэвч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Б.Чинбатын олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлосон үйл ажиллагааг шалгахгүй байгаа нь түүнийг гарт хууль хяналтын байгууллагынхан бүрэн орсон байгаа нь илт харагдаж байна.

2025 онд Б.Чинбат нь В.Ганзоригтой дахин хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу хамтран ажиллахаар болж В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын MV-022106 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагааг явуулж 20/80 хувиар ашгийг хувааж авах, 80 хувийг Б.Чинбат, 20 хувийг нь В.Ганзориг авахаар харилцан тохиролцсон байна.

Тус ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Б.Чинбат нь 420 кг алт олборлож 240 орчим тэрбум төгрөг буюу нийт Б.Чинбат нь 2022, 2025 онд иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компаниудын нэр дээрх талбайгаас нийт 300 орчим тэрбум төгрөг олсон байна. Шороон ордны олборлолт борлуулалтын үйл ажиллагааг Б.Чинбат тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нэр дээр биш 220 кг алтыг өөрийн компанийн нэр дээр тушааж харин үлдэгдэл 200 кг алтыг хууль бусаар хар зах дээр худалдан борлуулсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, Эрүүгийн хуулийн 24.2 дахь хэсэгт заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргүүдийг үйлдсэн байдаг.

Улмаар Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн MV-022106 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн үлдсэн хэсэгт олборлолтын үйл ажиллагааг явуулах хүсэлт гаргасныг В.Ганзориг зөвшөөрөөгүй нь улмаас “Чи зөвшөөрсөн зөвшөөрөөгүй чиний эзэмшлийн талбайг дээрэмдэж авна” гэж сүрдүүлэг хийж, хууль хяналтын байгууллага миний гарт гэж дарамталж айлгах болсон. Цаашлаад зөвшөөрөөгүйнх нь төлөө В.Ганзоригийг 2026 оны наймдугаар сарын 10-нд цагдан хориулсан байдаг.

Дээрх үйл ажиллагааг нь хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд цагдаа, прокурор, шүүгч нар дээрмийн үйл ажиллагаанд хамтран оролцсон гэж харагдаж байна.

Б.Чинбатын зорилго бол В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн MV-022106 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн үлдсэн хэсэгт алт олборлолтын үйл ажиллагааг явуулах, өөрийгөө 2022 онд 5 сая ам.доллароо В.Ганзоригт залилуулсан гэж байгаа боловч 2022 онд түүнээс худалдан авсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 140 кг алт, 2025 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 420 кг алт олборлож нийт 300 орчим тэрбум төгрөг авсан түүнийг залилуулсан гэж үзэхэд бүх хүнд эргэлзээ төрөхөөр байгаагийн цаана нь үлдсэн талбайг ухах санаа зорилго юм.

Тэрбээр 2022-2025 онд хамтран ажиллачихаад 2026 онд ашиглалтын талбайн үлдсэн хэсэг дээр олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй гэхээр нь гэнэт 3 жилийн дараа 5 сая ам.доллароо залилуулсан гэдэг гомдол өгөхөөр нь хууль хяналтын байгууллага гэрлийн хурдаар ажиллаж байгаагийн цаана шалтгаан байгаа бололтой. Учир нь эрүүгийн гэмт хэрэгтэн Урьхан хочит Б.Чинбатын бүх хар муу муухайн ажлыг нь гүйцээж хийдэг өмгөөлөгч Б.Мэргэнээр залилуулсан мэтээр үлгэр зохиож хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нэр төрд халдаж улмаар түүний ажиллагааг хууль хяналтын байгууллага гүйцэтгэж дээрмийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Б.Чинбатын өмнө нь дээрэмдэж авсан хэргүүд үүгээр дуусахгүй, баялаг түүхтэй нэгэн. Тэрбээр Ажилчны районы шүүхийн 1986 оны 06 сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.б-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Октябрын Районы шүүхийн 1987 оны 02 сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нэгэн.

Эндээс харвал түүний хохирогч нар ар араасаа цуварч эдээр хохирогч нар давхар хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанаас болж давхар хохирч үлдээд байна. Мөн манай нийгэмд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бусдын нөлөөнд автахгүй шударгаар ажиллах хэрэгцээ шаардлага агаар ус мэт хэрэгтэй болсон нь харагдаж байна.

Хэвлэл мэдээлэл болон энэ хэргийн хохирогчийн мэдээлснээр, энэ хэрэгт Улсын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат оролцож Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм нарт үүрэг чиглэл өгч эдгээр ерөнхий прокурорууд нь доод шатны прокурорууддаа В.Ганзоригийг цагдан хориулахаар үүрэг өгч, харин цагдан хорих асуудлаар Урьхан хочит Б.Чинбаттай олон жилийн харилцаа холбоотой гэж яригддаг Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатарт үүрэг өгч тус өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу шүүгч Б.Бямбаабаатар нь өөрийн танхимын шүүгч Ч.Алдарт үүрэг чиглэл өгч хориулсан. Мөн шүүгч Ч.Алдарын тухайд хөрөнгөжсөн хурандаа нарын нэг болох цээж хочит цагдаагийн хурандаа Х.Ууганбаяртай дотно холбоотой нэгэн. Цээж хочит Х.Уугбаярын нэгэн цагт хэрэглэж барьж байсан 99119797 тоот утасны дугаар руу шүүгч Ч.Алдар нь “В.Ганзоригийг цагдан хорих шүүгчийн захирамж гаргасныхаа дараа “Би ажлаа хийж байгаа шүү” гэсэн утга бүхий мессэж явуулсан нь баримтаар байдаг гэж ярьдаг.

Эндээс дүгнэхэд, хууль хяналтын байгууллагын цагдаа, прокурор, шүүгч оролцсон бүлэглэл гэмт хэрэгтэнтэй нийлж энгийн иргэний бизнесийг дээрэмддэг, өмгөөлөгч нь үлгэр зохиож хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг зүйл Монгол Улсад моданд орж байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Хууль зүй дотоод хэргийн сайд хяналтандаа авч олон нийтэд шударга ёсыг тогтоож өгөхийг хүсэж байна.

Б.Солонгоо: Түгжрэлийг бууруулах тойрог замын төсөлд хамтрах “China Central Strategic Advisory Group”-ийн намтар, туршлага тодорхойгүй байна
Б.Солонгоо: Түгжрэлийг бууруулах тойрог замын төсөлд хамтрах “China Central Strategic Advisory Group”-ийн намтар, туршлага тодорхойгүй байна
 
COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ
COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!