АР ГЭР: Хүүг маань Арабууд дайрах үед 14 настай ач хүү маань цуг байсан. Ийм сайхан хүүгээ алдчихаад яаж амьд явах вэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Баянхонгор аймагт Арабын иргэд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй мэдээлэл гарсан. Эл хэргийн талаар мэдээлэл ирээгүй гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Тэгвэл амиа алдсан иргэний ар гэр Нэгүүн.мн сайтад хандан мэдээлэл өгчээ. Тэдний зүгээс шонхор авлахаар явж байсан Арабууд 14 настай хүүгийнх нь нүдэн дээр аавыг нь хөнөөсөн гэж мэдээлжээ. Тэрбээр "Миний хүүг ингээд алчихана гэж яаж мэдэх билээ. н.Одхүү орж ирээд "Ахаа, эгчээ Отгонболдын тун тааруу байна. Арабуудад дайруулчхаж" гэж хэлсэн. Бид хоёр хам хум юмаа аваад очиж явтал замд "Өнгөрчихсөн байх аа" гэж хэлсэн. Манай отгон хүүхэд байсан юм. 14-тэй хүү нь цуг явж байсан. Яаж өөрийг нь дайраагүй юм. Би ач хүүтэйгээ одоо болтол уулзаагүй байна. Би одоо ч хүүгээ орж хараагүй байна. Харна гэхээс л сэтгэл өвдөөд байна. Гомдолтой байна. Ийм сайхан хүүгээ алдчихаад яаж амьд явах вэ. Дөрвөн хүүхэд, сайхан ханьтай хүн байсан шүү дээ. Ард түмэн минь хүүгийн хэрэг дээр туслаач" гэлээ.

Асар их хэмжээний дата төвийн хөрөнгө оруулалт манайхыг “онилж“ байгаа гэв
Асар их хэмжээний дата төвийн хөрөнгө оруулалт манайхыг “онилж“ байгаа гэв
 
Тоглоомын талбайд тоглож байсан хоёр хүүхдийн “Iphone” гар утсыг 39 настай эрэгтэй хулгайлжээ
Тоглоомын талбайд тоглож байсан хоёр хүүхдийн “Iphone” гар утсыг 39 настай эрэгтэй хулгайлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!