Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.08.24/ Төрийн ордонд болж, “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа.
Аянтай холбоотойгоор Хотын дарга асан Э.Бат-Үүл "Өнгөрсөн хавар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй Дорнод аймгийн иргэдтэй уулзсан. Тэр үеэр О.Цогтгэрэл дарга “ Та нарын гавьяаг мэдэж байна. Гэхдээ алдаа ч мөн байгаа шүү” гэж байсан. Өөрөөр хэлбэл, та нар олон түмний биш ордны улс төр рүү орж сэвтсэн гэсэн. Ингээд Ардын намын барьцаанд орсон.
Одоо бид олон түмэн рүүгээ чиглэж байгаа. Өнгөрсөн 30 жилд ард түмэнд өгөөжөө өгсөн арга хэмжээнүүд бүгд Ардчилсан намын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд юм. Тэгсэн мөртлөө сонгууль болохоор Ардын нам гардаг. Яагаад Ардын нам ялаад байгаа юм. Тэгэхээр бид өөрсдийн чаддаггүй улс төр рүү орсон гэсэн үг. Ард түмний төлөө жагсаж байсан улстөрчид ордон дотор найраа хийдэг улстөрчид болсон. Олон түмнийгээ гэдэг тэр улс төрийг бид энэ намраас эргүүлж авчирна. Хамгийн түрүүнд шууд л жагсаал цуглаан хийх хэрэгтэй. Сонгогчдын уулзалт хийдгээ болих хэрэгтэй. Фракцаасаа салж чадах эсэх нь намын дарга О.Цогтгэрэлийн манлайллаас бүх зүйл шалтгаална" гэв.
О.ХЭРЛЭН
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!