Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Цагаан сараар хөл хорио тогтоохгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахаар албаныхан мэдээлэл /2022.01.10/ хийсэн юм. Мэдээллийн үеэр цагаан сарын баяраар хөл хорио тогтоох эсэхийг тодруулсан сэтгүүчийн асуултад УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах хариултыг өглөө.

Тэрбээр "УОК, ЗГ-аас өнгөрсөн 2021 оны тавдугаар сараас эхлэн хатуу хөл хорио тогтоогоогүй. Халдварын тохиолдлыг хөл хориогоор хязгаарлах нь вакцин хийгээгүй байх үед авч хэрэгцүүлж байсан арга хэмжээ юм. Цар тахлын үед хамтын хүчээр давж гарах ёстой. Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байгаа учраас өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар төрийн ёслол золголтыг хийхгүй байхаар тогтсон. Олон нийтийг цомхон хүрээнд тэмдэглэх зөвлөмжийг өгсөн" гэв.

УОК: Тусгаарлалтын байранд алдаа гаргасан албан тушаалтнуудын асуудлыг хэлэлцсэн
УОК: Тусгаарлалтын байранд алдаа гаргасан албан тушаалтнуудын асуудлыг хэлэлцсэн
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.