Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Удирдах зөвлөл сайд болох хүсэлтэй гишүүдээ ингэж “шигшихээр“ тохирчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 4 секунд

Ардын намд Үндсэн хуулийг нь өөрчилж өгөх гэсэн АН-ын хоёр гишүүний гомдлоор Цэц өнгөрсөн долоо хоногт маргаан үүсгэж, ирэх долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр яаравчлав. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танхимын сайд нараа сэлгэн томилж, гишүүдийг сайдаар томилуулах гарц нь нээгдэнэ.

Шинэ оны эхэнд хоёр яам байгуулагдаж сайд нар нь ирэх сарын 1-ний өдрөөс ажилдаа орох учиртай. Мэдээж энэ хоёр яамны сайдад Н.Учрал болон Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн тэргүүтэй гишүүдийн нэрс яригдаж буй. Тиймээс Цэцийн дүгнэлтийг УИХ маш яаралтай хүлээн авч ойрын өдрүүдэд танхимдаа гишүүдийг оруулах боломж бололцоог үүсгэх юм.

Нэгэнт Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч гишүүд сайд болох нь тодорхой болсон тул Ардын нам дотор сайд болохоор дээр дооргүй гүйлдэж байна. Ерөнхий сайд тэргүүтэй намын удирдлагууд ч сайд болох хүсэлтэй бөөн "дурны хонгио"-нуудыг хэрхэн зохицуулах вэ гэдэг "толгойны өвчинд" унасан бололтой. Бүгд л өөр өөрсдийн чиглэлийн салбар яамдын “жолоог” атгахаар улайрч байгаа хэдий ч энэ удаагийн сайдын томилогоонд Ерөнхий сайд болон намын удирдлагууд нь тодорхой шалгуур тавихаар болсон талаар өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан. Тэгвэл Ардын намынхан өнгөрсөн долоо хоногт хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар гишүүн сайд нарын хэрхэн сонгох талаарх яриа яригдсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, нэгдүгээрт байнгын хорооны даргаар багадаа нэг жил ажилласан хүмүүс. Хоёрт, УИХ-д хоёр буюу түүнээс дээш удаагаа сонгогдсон гишүүд. Гуравт, хамгийн наад талдаа У.Хүрэлсүхийн хоёр дахь танхимд сайдаар ажиллаж байсан хүмүүсийг энэ удаад өнжөөх. Учир нь саяхан сайдын суудлаас буусан тул дараагийн гишүүдэд боломж олгохоор тооцож буй нь энэ аж. Эдгээр үндсэн шалгуурыг хангасан гишүүд гэхээр “Прогноз: Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд багтах магадлалтай “давхар дээлтэй” сайдууд” гэх материалд нэр дурдагдсан гишүүд яалтчгүй яригдах нь дамжиггүй болж байна.

Мөн Ардын намын Удирдах зөвлөлөөс сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гэх зэрэг албан тушаалуудад цаашдаа томилох хүмүүст зориулсан тодорхой шалгуур, шаардлагыг боловсруулж хэлэлцүүлж батлуулах чиглэл өгөгдсөн. Ингэж чадвал мөнгөтэй, эсвэл танил талтай хүмүүс “ногоон” гэрлээр сайд, даргын суудалд суух боломжгүй. Төрийн албаны залгамж чанарыг бүрдүүлнэ гэж үзэж буй ажээ.

Г.Лхагвадорж

Багаар бодоход 200 мянга гаруй хүн  нас барах магадлалтай газар хөдлөлтийн тооцоог шинээр зарлалаа
Багаар бодоход 200 мянга гаруй хүн нас барах магадлалтай газар хөдлөлтийн тооцоог шинээр зарлалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.