Энэ сарын 19-ны өдөр БГД-ийн 12-р хороо 13-р байрны дээвэр дээрээс хоёр хүүхэд үсэрч, нэг нь амиа алдсан хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, Аврах ангийн алба хаагчид ажиллаж дээвэр гарсан байсан гурван хүүхдийн нэгийг нь доош буулгасан бөгөөд доош үсэрсэн хоёр хүүхдийг аврах дэр ашиглан аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл яг одоо хэргийн газар Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа байх. Тус хэрэг нь шалгалтын явцад яваа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Хоёр хүүхэд үсэрсэн хэргийн газарт шалгалтын ажиллагаа явагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.