ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель "Герман Улсын эмнэлгүүд COVID-19 өвчнөөр дүүрч байгаа бөгөөд вакцинд хамрагдсан эсвэл өвчнөөсөө эдгэрсэн хүмүүсээс бусад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Эмнэлгүүдэд ачаалал өгч буй тахлын дөрөв дэх давалгааг даван туулахад энэ алхам зайлшгүй шаардлагатай. Одоо ч вакцин хийлгэхэд оройтоогүй байна" гэж хэлэв.
Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн олон нийт, соёл урлаг, спортын арга хэмжээ, ресторанд үйлчлүүлэх эрхийг хязгаарлана.
Халдварын дөрөв дэх давалгаанд хамгийн ихээр нэрвэгдсэн Саксони мужийн кино театр, концертын танхим, хөл бөмбөгийн тоглолтуудыг хаах талаар хэлэлцэж байгаа ажээ.