Токио хотын галт тэргэнд зорчиж явсан Жокерын хувцас өмссөн эрэгтэй хутган барин иргэд рүү дайрч, бензин асган гал тавьсан байна. Одоогийн байдлаар 17 хүний түүний халдлагын улмаас шархадсан нь мэдэгдэж байгаа бөгөөд цээжиндээ хутгалуулсан 70 гаруй насны эрэгтэйн бие хүнд байгаа аж.
Хэргийн газраас Кёта Хаттори нэртэй этгээдийг цагдаа нар сэжигтнээр баривчилсан байна. Тэрбээр мөрдөн байцаагч нарт мэдүүлэхдээ “аль болох олон хүний амийг хөнөөх зорилготой байсан” гэж хэлжээ.
Гэмт этгээд 20 гаруй настай, ногоон цамц, индиго хувцас өмсөж, хүмүүс рүү хутга барин дайрч, галт тэргэнд гал тавьсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Токио хотын баруун дүүргийн Хачёжи өртөөнөөс Шинжүкү чиглэлд аялж байсан галт тэргийг Чофу өртөөнд зогсоож, гарсан галыг 30 минутын дотор унтраажээ.