Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд байр сууриа илэрхийлсэн нь хэрүүлийн алим дэгдээгээд буй. Тодруулбал, тэрбээр "Гэрээ хэлэлцээр хийхэд авлига авах ямар ч боломжгүйг Х.Нямбаатар ухаарсан байх" гэх утгатай мэдээлэл хийсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор хэн, юу ХЭЛЭВ

1. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Ч.Сайханбилэг эх орондоо ирж, Оюутолгойн төслийг өгөөжтэй болгоход сэтгэлээ чилээ. "

"Их л сандарсан хүний мэдэгдэл байна лээ. Харийн нутагт харийн компанийн PR хийж байгаа өөрийгөө өмөөрсөн хүний ядмагхан яриа гэж харсан. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн төслийн үр өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хэлэлцээрийн ширээний ард суугаад зургаан сар болж байна. Ахиж, урагшилж байгаа зүйл байна. Бүр ойлголцохгүй байгаа зүйл ч байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг найман жилийн өмнө бид их зөв зүйл эхлүүлсэн гэж хэлэх шиг болсон. Би харин ч эсрэг бодолтой байна. Дубайн гэрээ, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюутолгойн төслийн Монголын үр өгөөжийг эрс дордуулсан олон зүйл заалттай төлөвлөгөө байсан.

Надад анхааруулж сануулаад байх шиг байна. Энэ бол зөв зүйтэй үг хэлж байна гэж бодсон. Оюутолгойн гэрээг сайжруулахад ямарваа нэгэн байдлаар гадны компанийн нөлөөнд автах, тэдний тулгалт шахалтад орохгүй байх бүх тал дээр анхаарч хичээж ажиллаж байгаа. Эцсийн дүндээ энэ төслийн үр өгөөжийг иргэд, олон түмэндээ хүртээх юм" гэсэн юм.

2. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын Ерөнхий сайд байсан хүн эх орноосоо зугтан, тэндээсээ хэвлэлийн төлөөлөгч мэт аяглаж байхаар эхлээд эх орондоо ирээсэй билээ. Үнэн мөнөө ялгуулаасай билээ. Хонгилдож, үүрэг даалгавар өгдөг шүүхгүй болгохын төлөө бид хичээж байгаа. Үнэхээр шүү" гэжээ.

3. АН-ын гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлж, бухимджээ. Тэрбээр " Ч.Сайханбилэг ээ, ард түмнийг тэнэг гэж битгий доромжил. Улс орноо худалдчихаад байхад тэднийг өмөөрөөд байгаа хүмүүс ичиж амьдраарай. Жаахан хусам долоосон болоод тэгдэг биз" хэмээв.

4. УИХ-ын гишүүн асаун Г.Уянга "Айдас хүйдэст автан чичирсэн Сайханбилэг гэгчийн авах юмгүй новшийн яриа! Ичээч чи! Гаднынхны гар хөл болсон ичгүүргүй авлигачин, өчүүхэн долдой, түүхийн гутамшиг" гэжээ.

Х.Нямбаатар: Рио Тинтотой хэлэлцээр хийх гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гудамжны жагсаал бүрийн ард байж байдаг
Х.Нямбаатар: Рио Тинтотой хэлэлцээр хийх гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гудамжны жагсаал бүрийн ард байж байдаг
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.