Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Рио Тинтотой хэлэлцээр хийх гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гудамжны жагсаал бүрийн ард байж байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Рио Тинтотой холбоотой гэрээ хэлэлцээр хийх явцад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг санаатайгаар саад учруулж, нийгмийг өдөөн турхирсан жагсаал цуглаан бүрийн "ард" байдаг хэмээн Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Мөн өнгөрсөн долдугаар сард өрнөсөн "Yes Naadam", "No Naadam" зэрэг жагсаалыг зохион байгуулсан хэмээн хэлсэн байна.

Эргэн сануулахад, тэрбээр өмнө нь хийсэн мэдээллийнхээ үеэр УИХ, ЗГ-ыг огцрохыг шаардан төв талбайд суулт хийж буй С.Жавхлангийн жагсаалыг захиалгатай хэмээн хэлж байсан удаатай. Үүнээс харахад, дуучин С.Жавхлангийн суултын ард мөн л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг байна уу гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд, Рио Тинтотой холбоотой гэрээ, хэлэлцээр хийхээр гудамжны бүх л жагсаал цуглааны ард байнга байдаг. Өөрөө ч үүнийгээ твиттерээр илэрхийлдэг. Би үүнийг огт ойлгодоггүй. Энэхүү гэрээ хэлэлцээрийг амжилттай болгох нь яагаад энэ хүмүүсийн аллерги, харшлыг нь хөдөлгөөд байдаг юм бол.

Нэг нь АНУ-аас их сандарсан байдалтай, яриа хийх юм. Нэг нь дотооддоо иргэний нийгмийн байгууллагуудыг өдөөн турхирах, Засгийн газрыг тогтворгүй байлгах, үймээн самуун тарих бүх зүйлийн ард байдаг.

Долдугаар сард монгол түмнийг Yes Naadam, No Naadam гэж хоёр талцуулсан. Ямар байгууллага, ямар улсын захиалгаар ийм үйлдэл хийгээд байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувиар асуудалд хандаасай гэж хүсэж байна" гэлээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа
Элчин сайд Ө.Энхтүвшин итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.