Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Гэрээр эмчлүүлэгсдийн тоо буурч байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Өнгөрсөн долоо хоногт халдварын 2954 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 41 дэх долоо хоногоос 7.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэртээ эмчлүүлэгчдийн тоо 34-38 дахь долоо хоногт эрчимтэй өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногуудад аажмаар буурч эхэлсэн.

Дархлаажуулалтад оролцож буй иргэдийн идэвх төдийлөн нэмэгдэхгүй байна. Тиймээс явуулын багийг байнга ажиллуулж байна. Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 70 багийн 300 гаруй эмч ажиллаж байна. Аравдугаар сарын 23-ны бямба гарагт л гэхэд явуулын багийнхан хоёр их сургуулийн 115 оюутан, нэг байгууллагын 123 албан хаагч, гэрээр 84 хүнийг дархлаажуулсан" гэлээ.

СУДАЛГАА: Орон нутагт гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 0.6 хувиар өсчээ
СУДАЛГАА: Орон нутагт гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 0.6 хувиар өсчээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна