Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Орон нутагт гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 0.6 хувиар өсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

БНХАУ хилээ хаасантай холбогдуулан дотоодод зарим голлох нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнэд өөрчлөлт орсон талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар 10-р сарын 20-ны байдлаар орон нутгуудад гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнэ өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Тухайлбал, хонины мах 9317 төгрөг буюу +0.1 хувиар, үхрийн мах 11623 төгрөг буюу +0.4, ямааны мах 8235 буюу +0.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан аж. Харин хөдөө орон нутагт худалдаалагдаж буй шатахууны үнийн хувьд А92 бензин 2190 буюу 0.7, А80 бензин 2158 буюу 0.7, дизель түлш 2481 буюу 1.4 хувиар нэмэгджээ.

Тэгвэл хүнсний нэр төрлийн бараа дундаа элсэн чихэр 1.1, сүү 3.2, цагаан будаа 0.1, 1-р гурил 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

May be an image of text

МАН-ын бүлэг: БНХАУ-ын талаас халдварын тест аваад хилээ нээнэ л гээд байгаа
МАН-ын бүлэг: БНХАУ-ын талаас халдварын тест аваад хилээ нээнэ л гээд байгаа
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын ISO стандартуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.