Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук манай улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр бараалхав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ойн босгон дээр манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч даргад талархал илэрхийлэв.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук хоёр орны ард түмэн өнгөрсөн хугацаанд ямагт ойр байж, түүхэн сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж ирснийг тэмдэглээд дэлхийн II дайны хүнд жилүүдэд Монгол Улс хамгийн идэвхтэй дэмжлэг үзүүлж ирснийг Оросын ард түмэн хэзээ ч мартахгүй гэлээ.

Талууд 100 жилийн ой тохиож буй 11 дүгээр сарын 5-ны өдрийг угтан олон жил шийдлээ хүлээж буй өр зээл, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ зууныг эхлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, цахим уулзалт хэрэгжүүлэх талаар санал солилцож, эдгээр арга хэмжээний үеэр хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах боломжтойг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар уулзалтын төгсгөлд манай хоёр улс төдийгүй, Монгол-Евразийн эдийн засгийн холбоо хооронд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоо байгааг тэмдэглэж, цахим засаглал, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил, гаалийн хяналтыг хөнгөвчлөх, стандартыг уялдуулах чиглэлд хамтын ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдаааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил амжилттай үргэлжилж буйг сайшааж, судалгааны дүнг ойрын хугацаанд гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Э.Батшугар: Сүүлийн 6 сарын дотор шатахууны үнэ 40 хувиар өссөн, ингэснээрээ зээлийн хүү өснө
Э.Батшугар: Сүүлийн 6 сарын дотор шатахууны үнэ 40 хувиар өссөн, ингэснээрээ зээлийн хүү өснө
 
“Bravo circus-4” эхлэхэд 10 хоног үлдлээ
“Bravo circus-4” эхлэхэд 10 хоног үлдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.