ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ы доктор Б.Дармаа лабраторийн оношилгоо хэрхэн хийгддэг талаар мэдээлэл өглөө. Тэрээр:
“Ковид-19 өвчний оношилгоог ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабраторит хийж байна. Бид нэгдүгээр сарын 9-нөөс оношилгоог хийж эхэлсэн. Одоогоор 300 гаруй дээжид шинжилгээ хийгээд Ковид-19-ийн эхний 10 тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд шилжүүлээд явж байна. Бид энэ шинжилгээг бодит хугацааны фолмиразын гинжин урвалын шинжилгээ буюу бидний хэлж заншсанаар Real Time PCR-аар хийж байна. Уг шинжилгээний мэдрэг чанарыг тодорхойлдог гол зүйл болох праймер гэж зүйл байдаг. Үүнийг дэлхийн хамгийн нэр хүнд бүхий лабраториудад дизайныг нь гаргасан байдаг.
Тухайлбал, Японы халдварт өвчний үндэсний хүрээлэнд дизайныг нь гаргаж, тус улсын химийн үйлдвэрт үйлдвэрлэсэн байдаг бол Германыхыг тус улсын Берлин хотын халдварт өвчний үндэсний хүрээлэнд дизайныг нь гаргаад Рошийн оношлуурын үйлдвэрт үйлдвэрлэсэн байдаг.
Бид Сарс Коронавирусийг илрүүлэх өвөрмөц праймер мөн Уханийн коронавирусийн илрүүлэх праймер гэсэн 2 давхар праймер ашиглан оношоо баталгаажуулж байна” гэсэн юм.
Лабраторийн шинжилгээний хувьд 2 үе шаттайгаар явагддаг аж. Эхлээд ДНК, РНК-г том автомат машин дээр ялгадаг бол дараагийн шат нь фолмиразын гинжин урвал юм байна. Энэ нь ялгасан ДНК-г олшруулдаг аж. Тиймээс уг оношлогоог хийхэд праймераас гадна ДНХ, РНХ-г ялгах PCR-ийн бүхэл бүтэн цомог оношлуур шаарддаг тул нэг хүнд шинжилгээ хийхэд 165 мянга орчим төгрөгний зардал гардаг байна.
Мөн тэрээр лабраторийн шинжилгээ хийж байгаа боловчсон хүчин, хүн хүчний тал дээр бүрэн бэлтгэдсэн мэргэжилтнүүд ажилладаг хэмээн хэллээ. Учир нь 2003 оны САРС-ын дэгдэлтийн үед тус лабратори ажиллаж байсан туршлагатай юм байна. Мөн шувууны томуугийн H5N1, H7N9, Мэрс коронавирус, Эбола вирусийн дэгдэлтүүд хөрш орнуудад гарах үеэр манайд ч мөн бэлтгэл ажиллагаа явагдаж байсан тул туршлага бий гэлээ.