Ерөнхий прокурорын томилгоо энэ 7 хоногт хийгдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Хаврын чуулганаар шил дараалсан томилгооны асуудлууд яригдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын даргын томилгоо яригдаж, З.Дашдавааг улираан томилсон юм.

Тэгвэл энэ 7 хоногт хуулийн байгууллага дээр яригдах дараагийн чухал томилгоо бол Улсын ерөнхий прокурорын томилгоо яригдах гэж байна. Учир нь Б.Жаргалсайхан прокурорыг 2019 оны 4 дүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч захирамж гарган томилж байсан юм. Өөрөөр хэлбэл, түүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа гэсэн үг юм.

Хуулиараа Ерөнхийлөгч ерөнхий прокуророор томилох хүний нэрийг УИХ-д оруулж хэлэлцүүлэн санал хураалгаад дэмжигдсэн нөхцөлд захирамж гарган томилно. Тэгвэл жилийн дараа бүрэн эрх нь дуусах гэж буй Ерөнхийлөгч хэнийг дараагийн Ерөнхий прокуророор томилуулах вэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

Эх сурвалжууд бол одоогийн Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы нэрийг дахин нэр дэвшүүлж оруулж ирнэ гэсэн мэдээллийг өгч байна. Хэрвээ энэ нэр дээр тохирохгүй бол өнгөрсөн жил ЕТГ-ын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон О.Маш прокурорыг дэвшүүлж магадгүй юм.

Б.Жаргалсайхан прокурорын хувьд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад томилогдож байсан юм. Тэрбээр, Өвөрхангайн хүн бөгөөд тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын газрын дарга Я.Содбаатар, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй хүмүүсийн лобби байсан гэгддэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, 65 суудалтай Ардын нам хоёрын прокурорын томилгоо дээр ойлголцохгүй байсныг шийдсэн дундын хувилбар гэж хэлж болох юм.

Ямартаа ч хуулиараа Ерөнхий прокурорт одоо прокуророор ажиллаж байгаа хүнийг томилох хуультай.

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 хувьтай үргэлжилж байна
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Сэтгэгдэл (70)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!