БНХАУ-ын АНУ-тай хийж буй худалдааны дайн нь эдийн засагт цохилт өгөхөөр заналхийлж байгаа нь гадаад валютттай харьцах юанын ханшийг сулруулж байна. Өчигдөр ам.доллартай харьцах юанийн ханш суларсан бол мөн худалдааны түншүүдийнх нь мөнгөн тэмдэгттэй харьцах юанийн ханш сүүлийн 15 сарын хугацаанд доод түвшиндээ хүрснийг Юанийн ханш буурч байгаа нь Бээжин экспортыг нэмэгдүүлэхийн тулд гол валютыг аажмаар сулруулах хүсэлтэй байгааг харуулж байна гэж Bloomberg мэдээлжээ. Гэхдээ БНХАУ эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний харьцангуй зөөлөн бодлого барьж байгаа юм.
Дональд Трампын тарифын бодлого олон улсын эдийн засгийн уналтын эрсдэлийг нэмэгдүүлснээр худалдаанд мэдрэмтгий байдаг Азийн валютууд хэлбэлзэж, түүхэн доод түвшиндээ ойртоод байгаа юм. “Bloomberg Asia Dollar Index” 2006 оноос хойших доод түвшинд хүрч сулрав. Тухайлбал, улс төрийн байдал нь тогтворгүй байсан БНСУ-д тариф нэмэлт дарамт болж, воны ханш бүс нутагтаа тааруу үзүүлэлттэй валютын нэгт тооцогдож байна. Воны ханш 2008 оны олон улсын эдийн засгийн хямралын үеэс хойших хамгийн доод түвшин рүү сулраад байгаа бол Индонезийн рупигийн ханш түүхэн доод түвшин рүү буурлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!