Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох асуудлыг энэ лхагва гарагт Байнгын хороогоор хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан энэ лхагва гарагт тогвлогдсон бөгөөд хуралдаанаар намрын чуулганы хугацаанд 40 цагаас дээш удаа тасалсан УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж, асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, Х.Баттулгад урьдчилсан байдлаар гурван сарын цалингаас нь тус бүр 20 хувийг хасахаар яригдаж байгааг өмнө нь мэдээлсэн билээ. Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг цахим орчинд бусдыг гутаан доромжилсон, ёс бус үг хэллэг ашигласан гэдэг агуулгаар хариуцлага тооцож магадгүй байна. Түүний хувьд энэ парламентын хамгийн анхны сануулга авсан гишүүнээр өнгөрсөн намар нэрлэгдэж байсан юм.

Хуралдаанаар:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/ асуудлыг хэлэлцэнэ.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах бол АН-ын бүлэг 35 жилийн ойн үйл ажиллагаатай тул ӨНЖИНӨ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах бол АН-ын бүлэг 35 жилийн ойн үйл ажиллагаатай тул ӨНЖИНӨ
 
Л.Гантөмөр: Эрдэнэт үйлдвэр, ЭТТ ХК-д менежмент дээр гадаад хүн авъя гэсэн ч чадалгүй 6 сар боллоо
Л.Гантөмөр: Эрдэнэт үйлдвэр, ЭТТ ХК-д менежмент дээр гадаад хүн авъя гэсэн ч чадалгүй 6 сар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.