П.Соронзонболд: Дүнжингаравын ослоор амиа алдсан алба хаагчдын ар гэрт олгосон орон сууцыг Онцгой байдлын албанаас олгоогүй. НЗДТГ-аас олгосон

Огноо
Унших
2 минут 58 секунд

2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг мэдээлэл хийсэн. Тэрбээр "Дүнжингаравын ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ахуйн асуудал дээр Ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлсэн мөртлөө өөрсдийнх нь гэр бүлийг хөсөр хаясанд гомдолтой байгаа талаараа илэрхийлсэн" юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "2024 оны 1 сард гарсан Дүнжингаравын ослоор амиа алдсан алба хаагчдын ар гэрт олгосон орон сууцыг Онцгой байдлын албанаас олгоогүй. Орон нутаг буюу НЗДТГ-аас олгосон. Харин 2024 оны 4 сард гарсан “Миний” дэлгүүрийн гал түймэрт амиа алдсан алба хаагчийн ар гэрт Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Шадар сайд, Засгийн газраас батлагдсан тогтоолын дагуу “Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд олгох тэтгэмж”-ийг онцгой байдлын байгууллагаас олгосон" гэв.

Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг "Зургаадугаар сарын 1-нд Ерөнхийлөгч хууль өргөн барьсан. Уг хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа, онцгойгийн албан хаагчийн гэр бүлд орон сууц олгодог болсон. Тухайлбал,

  • Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/

  • Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгасан. Гэтэл миний нөхөр дөрөвдүгээр сарын 8-нд өнгөрсөн учраас дээрх хуульд хамрагдахгүй гэж хэлсэн. Үүнд гомдолтой байна.

Миний гэр бүл, үр хүүхдэд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм бэ. Ерөнхийлөгчид хандаж хэлмээр байна. Энэ асуудлыг хуулийнхаа хүрээнд шийдэж болдоггүй юм уу. Хуулийнхаа хүрээнд биш юм гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад нөхрийн маань ажилласан жилийг нь үнэлээд адилхан шударга хандаж болохгүй юу" гэсэн юм.

Б.Жавхлан: Экспортын орлого 237 сая ам.доллараар нэмэгдэж 9 хувиар өслөө
Б.Жавхлан: Экспортын орлого 237 сая ам.доллараар нэмэгдэж 9 хувиар өслөө
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!