НОБГ-аас гал түймрийн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
----------------------
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар: Нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр ихсэх хандалагтай байна. Он гарсаан энэ төрлийн 767 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж иргэн аж ахуйн нэгж байгууллагын 88.8 тэрбумын өмч хөрөнгийг хамгаалсан. Харамсалтай нь, гал түймрийн улмаас дөрвөн том хүн, гурван хүүхэд 7 хүний амь нас эрсэдсэн. Гал түймрийн шалтгаан нөхцлийг судалж үзвэл 45 хувь нь ил галаас, 29 хувь нь цахилгаан ашиглалтын угсралтыг буруу зөрчсөнөөс, 17.6 хувь нь яндангийн цоонолтоос болж тус тус гарсан байна. Гал түймрийн дуудлага мэдээллийг авч үзвэл,
- гэр хороололд буюу амины орон сууцанд 244 удаа буюу 31.8 хувь,
- монгол гэр 44 буюу 5.7 хувь,
- нийтийн орон сууц 47 буюу нийт гал түймрийн 6.1 хувь,
- тээврийн хэрэгсэл 5.9 хувийг эзэлсэн байна.
Өнгөрсөн онд гарсан гал түймрийн дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.6 хувиар өссөн байна. Он гарсаар 90 удаагийн шар өвсний түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувиар өссөн дүнтэй байна. Сүүлийн 72 цагийн дотор нийслэлийн хэмжээнд 55 удаагийн гал түймэр бүртгэгдсэн. Үүний 25 нь шар өвсний гал түймэр эзэлж байна. Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотой иргэдэд сэрэмжлүүлэг өгөх зорилгоор эргүүл шалгалтыг эрчимжүүлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, байгаль орчны газар, тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн 31 чиглэлд өнөөдрийн байдлаар 5 автомашинтай 28 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!