Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, шүүхээс 2.6 жилийн ял оноосон байдаг билээ.
Тэрбээр цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа бие нь муудаж, хоёр ч удаа зүрхэндээ стент тавиулсан гэдэг бөгөөд одоогоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй аж.
Саяхан ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор хэвлэлд мэдээлэл өгөхдөө П.Батчулуун эмчийн биеийн байдлыг хянаж, эмчилгээ хийж байсан эмнэлгээс магадлал ирүүлсэн бөгөөд цаашид хэрхэх асуудлыг бид ярилцаж байна гэсэн юм. Мөн УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд өнгөрсөн хугацаанд хоёр удаа хоригдож буй ангид нь очиж биеийн байдлыг асууж, нөхцөл байдалтай танилцсан байдаг.
Сүүлд, П.Батчулуун эмч цагдан хорих 461-р ангид хоригдож байх хугацаандаа сүрьеэгийн халдвар авсан гэх мэдээлэл гарч байсан ч ШШГЕГ-аас ташаа мэдээлэл хэмээн албан ёсны мэдэгдэл гаргасан билээ.
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!