Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусанд мөнгөө төлдөггүй иргэдэд хяналт тавих шалгагч нар гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийтийн тээврийн үйлчилгээний карт ашигладаггүй, бэлэн мөнгө өгдөг зорчигч, авдаг жолооч нарыг илрүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийж буй. Камержуулалт болон карт унших, бэлэн мөнгө хийх хайрцаг зэргийг байршуулсан. Мөн автобусанд мөнгөө төлдөггүй иргэдэд хяналт тавьж, хууль дүрэм дагаж мөрдөхийг Нийтийн тээврийн газраас хяналт шалгалт гарган ажиллаж байна.

Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 82-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1398-р захирамж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлт, бэлэн мөнгөний орлого төвлөрүүлэлтийг хянаж, орлого нэмэгдүүлэх, холбогдох хууль, дүрмийн талаар мэдээлэл өгөх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, ЭЗБХ-нд шилжүүллээ
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, ЭЗБХ-нд шилжүүллээ
 
Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан энэ сарын 28-нд болно
Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан энэ сарын 28-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.