Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Болорсүрэн: 7 удаа Антарктид явсан, Увсын Тэсийн маш эрүүл чийрэг биетэй аав маань бурхан болсныг охиных нь хувьд би хүлээн зөвшөөрдөггүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Төгрөг нуур"-ын лиценз эзэмшигч Дүгэржавын охин АТГ-т энэ ордтой холбоотой баримтуудыг өгч, хамгаалалтад авах хүсэлтээ өгч байна. Энэ үеэрээ тэрбээр "Аав маань бурхан болсон ч би амьдармаар байна. Айж байна. Тиймээс намайг хамгаалалтад аваач гэж АТГ-д хүсэж байна. Би охиных нь хувьд харддаг. CAMEX гэж компанийн захирал Деннис бурхан болсон, энэ ордын 20 хувийг эзэмшигч байсан аав маань бурхан болсон. ТУЗ-ийнх нь дарга ч гэсэн бас бурхан болсон.

7 удаа антарктид явсан, Увсын Тэсийн маш эрүүл чийрэг биетэй аав маань бурхан болсныг охиных нь хувьд би хүлээн зөвшөөрдөггүй. Маш олон хүн залгаж байна. Надад хамгаалалт хэрэгтэй учраас АТГ-т хандаж, өөрт байгаа бичиг баримтаа өгч байна" гэлээ.

Улаанбурхан өвчнөөр 398 тохиолдол батлагдав
Улаанбурхан өвчнөөр 398 тохиолдол батлагдав
 
Маргааш Улаанбаатарт сэрүүсэж 20 хэм дулаан, бороотой
Маргааш Улаанбаатарт сэрүүсэж 20 хэм дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.