Зусландаа гарсан иргэд шар өвсөө шатаах гэж байгаад гал алдах болжээ

Огноо
Унших
1 минут 28 секунд

Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 90 тохиолдол бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд өчигдөр Багахангай дүүрэгт хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид шар өвс шатаж байсныг шуурхай унтраасан байна. Түймэрт 3 га орчим талбай шатсан гэх мэдээлэл байгааг НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар мэдээлэв. Мөн түүний хэлснээр урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой сүүлийн үед иргэд зусландаа гарч эхэлжээ. Тэрбээр "Шар өвсний түймэр гарч буй зонхилох шалтгаан нь иргэд зусландаа гарч, хашааныхаа өвсийг цэвэрлэхээр шатааж байгаа нь гал алдаж байна. Түймрийн дуудлага ойрын өдрүүдэд эрс нэмэгдсэн. Тиймээс иргэд хариуцлагаа нэмэгдүүлж шар өвсөө цэвэрлэх бол хадаж тусгай саванд хийх шаардлагатай байна. Мөн сүүлийн үед хогноос болсон гал түймрийн дуудлага нэмэгдэж болзошгүй байна. Иймд санамсар болгоомжгүй байдлаас болж гал түймэр гарч эд хөрөнгө болон бусдын эд хөрөнгийг бусдад гал түймрт өртөх эрсдэлтэй тул онцгой байдлын газраас онцгойлон анхаарууж байна" гэсэн юм.

Д.Хадбаатар: Нийслэлд гал түймрийн улмаас дөрвөн том хүн, гурван хүүхдийн амь нас эрсэдсэн
Д.Хадбаатар: Нийслэлд гал түймрийн улмаас дөрвөн том хүн, гурван хүүхдийн амь нас эрсэдсэн
 
Хангайн бүсийн анхдугаар чуулгантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
Хангайн бүсийн анхдугаар чуулгантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!