Ардчилсан намын 35 жилийн ойн баярын хурлын үеэр УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү манай сайтад байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн талаар "Хулгайд сэрдэгдээд, сонгуулийн өмнө ХҮҮХЭН ШИГ ГИЙНАЖ байгаад жагсаалтаар ороод, сайд болсон Ж.Батсуурийг ҮБХ-ны даргаас огцруулах ёстой.
Хоёрдугаарт, УИХ дахь хулгайчдаасаа салах ёстой. Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн баруун гарын найз Г.Хосбаяр гэгч этгээд 197 сая төгрөгийн хахууль өгч ажил үйлчилгээ аваад, тэр хэмжээгээрээ УИХ-д орж ирсэн. Энэ хүний ХӨРӨНГИЙГ ХУРААХ талаар ярих ёстой байтал хууль зүйн ШУ-ны ямар ч мэдлэг боловсролгүй хэдэн мөр биччихээд, дэмжээгүй нь АВЛИГАЧ мэтээр яриад байна" гэв.