Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Доналд Трамп БНХАУ-ын тарифыг 125 хувьд хүргэлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Америк, Хятадын хоорон дахь худалдааны дайн хурцдаж тарифын асуудал өндрөө авч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадад 104 хувийн татвар ногдуулснаа зарласан бол Хятад хариу арга хэмжээ авч АНУ-аас экспортолж буй бүх төрлийн бараанд 84 хувийн татвар ногдуулахаар болсон. Үүний хариуд Дональд Трамп Хятадад ногдуулсан тарифаа 125 хувь болгон өсгөжээ.

Тэрбээр АНУ-ын тарифын арга хэмжээний эсрэг "ямар нэгэн арга, хэлбэрээр хариу арга хэмжээ аваагүй" улс орнуудын тарифыг түр зогсоож буйгаа тодотгожээ. Тариф хэрэгжиж эхэлсний дараа хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унасан нь Дональд Трамп шийдвэрээ түр зогсооход нөлөөлсөн гэж мэдэгджээ. Бизнесийн төлөөллүүд болон хөрөнгө оруулагчид Дональд Трампт тарифын арга хэмжээгээ эргэн харах ихээхэн шахалт үзүүлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Б.Жаргалсайхан: 2024 онд 103 хүн ЦАГААДСАН
Б.Жаргалсайхан: 2024 онд 103 хүн ЦАГААДСАН
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.