ТАНИЛЦ: Хотоос эхэлсэн МЕНЕЖЕРИЙН томилгоо Хөгжлийн банк, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам зэрэг ТӨК-иудад үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 51 секунд

Төрийн өмчит 123 компанид бүтээмж болон хяналтын менежерийн томилгоо хийгдэж, удирдлагын багт "салхи" орж эхлээд буй. Хотын дарга маань хүртэл бүтээмжийн менежертэйгээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан менежерүүдийн томилгоотой холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна.

Өмнөх нийтлэлээрээ бид төрийн өмчийн 16 компани багтдаг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харъяанд байх компаниудад томилогдсон бүтээмж болон хяналтын менежерүүдийн мэдээллийг бэлтгэн хүргэсэн билээ. Эл нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.

-ХОТ АЛБАЖСАН ХОЁР БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРТЭЙ-

Төрийн өмчит компаниуд дахь бүтээмж болон хяналтын менежрүүд томилох асуудал "шуугиан" дэгдээхээс өмнө хот дээр бүтээмжийн менежер томилогдож байв. Тодруулбал, гурван нам нийслэлийн түвшинд шинэхэн хамтралыг эхлүүлсэн нь энэ бөгөөд АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч асан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр менежерийн статустай томилогдсон байдаг. Д.Бадарсан нь НИТХ-д мөн хоёр дахь удаагаа сонгогдоод буй бөгөөд тэрбээр АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн хүн гэж улс төрийн хүрээнд яригддаг.

-ХӨГЖЛИЙН БАНКАНД НЭГ БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР ТОМИЛОГДЖЭЭ-

Хөгжлийн банкны гэх тодотголй хэргээс хойш бүтцийн хувьд томоохон шинэчлэл хийгдээд буй газар бол Хөгжлийн банк. Тус банканд хяналтын менежер томилогдоогүй. Харин бүтээмжийн менежерийн албан тушаалд УИХ-ын даргын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Мөнхжаргал томилогджээ. Түүний хувьд 2015-2016 онд МАН-ын даргын орон тооны зөвлөх, 2016-2019 УИХ-ын даргын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Түүнчлэн 2022-2025 онд МАН-ын даргын орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаад ийн томилогджээ.

-МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК-Д ГУРВАН МЕНЕЖЕР ТОМИЛОГДЖЭЭ-

Монголын төмөр зам ТӨХ-д гурван ч менежер томилогджээ. Ингэхдээ хяналтын менежрээр ХҮН намаас томилсон бол засаглал хариуцсан менежерээр П.Нүрзэд томилогджээ. П.Нүрзэдийг улстөрийн хүрээнд Х.Баттулгын гарын хүн хэмээн хэлцдэг.

-МИАТ-Д ХОЁР МЕНЕЖЕР ТОМИЛОГДЖЭЭ-

МИАТ ТӨХК-д хоёр менежер томилогджээ. Ингэхдээ хяналт шинжилгээ, үнэлгээ мониторинг болон эрсдлийн удирдлага хариуцуулахаар нарийвчлан чиглүүлж томилгоо орсон байх аж.

-ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ-Д АН-ААС ТОМИЛГОО ОРЖЭЭ-

Тавантолгой төмөр зам компанид Ардчилсан намаас томилгоо хийгджээ. Өмнөх томилгоодын харсан ч АН-ынханд гол төлөв хяналтын менежрийн хуваарилалтыг хийсэн байсан билээ. Э.Тамирын хувьд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байсан.

-БАРИЛГА ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ-Т ХОЁР МЕНЕЖЕР ТОМИЛОГДОВ-

Барилга хөгжлийн төвд дээрх хоёр менежрийн томилгоо оржээ. Ингэхдээ Засаглал, Бүтээмжийн болон Хяналт шинжилгээ, үнэлгээний менежер гэх нэршлээр ажиллуулж байна.

-ДАРААХ ДӨРВӨН ТӨҮГ, ТӨХК-Д ТОМИЛГОО ХИЙГДЭЭГҮЙ-

Дээрх дөрвөн төрийн өмчит компани руу утас цохиход "Огт томилгоо хийгдээгүй байгаа" гэх мэдээллийг өгсөн юм. Ингэхдээ Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ нь одоо байгаа бүтэцдээ чанар, хяналтын менежертэй аж. Харин шинээр бүтээмжийн менежер томилогдсон зүйл байхгүй гэсэн юм. Харин Улаанбаатар төмөр зам , Тавантолгой түлш , Дарханы дулааны цахилгаан станц ТӨХ-иудад одоогоор томилгоо хийгдээгүй байгаа гэлээ.

“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
 
Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!