МЕТРО ХОТ: Өлбөрч үхэх гэсэн дээ хоол горьдож очоод байгаа юм биш. Нийтийг хамарсан сонирхолтой арга хэмжээ үгүйлэгдэж байгаа болохоор ЭРЭЛТТЭЙ байгаа юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Төв талбайд хоолны фестиваль үргэлжилж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Өчигдөр 12.00 цагаас үүдээ нээсэн асраар тал өдрийн дотор 10 мянган хүн үйлчлүүлсэн гэх мэдээллийг өнөө өглөө албаныхан өгсөн. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд сайн, муу, сайхан, муухай янз бүрийн л сэтгэгдлүүд хөвөрч байна.

Тухайлбал, 10 мянган хүн цуглажээ гэхээр "Өлбөрч үхлээ юу" гэх коммент цуврах. Өлбөрч үхэх гэсэн дээ хоол горьдож очоод байгаа юм биш. Нийтийг хамарсан шинэ содон, сонирхолтой арга хэмжээ бараг болдоггүй болохоор болж байгаа ганц нэг арга хэмжээ нь ийм эрэлттэй байгаа юм. Үнэгүй ч идээд байгаа юм биш. Үүднээсээ 5000 мянган төгрөг төлж орж байгаа.

Хоёрдугаарт, өдөр ажлын цагаар 5, 10 мянган хүн цугларч байгаа нь бүгд ажилгүй, амьдралгүй улс юм гэнэ. Өчигдөр өдөр манай сурвалжлах баг ороод мэдээ бэлдээд гарсан. Цахим орчинд хэлээд байгаа шиг ажилгүй, амьдралгүй, ядарсан, зүдэрсэн хүмүүс хоол горьдоод явж байгаа юм шиг харагдсангүй. Товчхондоо бол хийх ажилгүйдээ биш олон үндэстний хоолны соёл, монголдоо анхных гэгдээд буй асар том асрыг харж сонирхохоор цаг зав гаргаж, зорьж очсон хүмүүс байсан.

Зохион байгуулалтын хувьд алдаа байсныг үгүйсгэхгүй. Хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй бужигнаад алдаатай зүйл олон байсан. Энэ бол шүүмжилж болох өнцөг. Гэтэл чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомсдолтой УЛААНБААТАР ХОТЫН үзэж, харж стресс бухимдлаа тайлах сонирхолтой эвэнт, арга хэмжээгээр "ӨЛСӨЖ, ЦАНГАСАН" хүмүүсийг төв талбайд болж буй FOOD FESTIVAL-д оролцсоных нь төлөө өлөн зэлмүүн, ажилгүй, анхиагүйгээр нь дуудаад байгааг үнэхээр ойлгохгүй юм. Бүх зүйлийг харлуулж, эерэг зүйлсээс ч сөргийг хайдаг хүмүүс олон болсон нь харамсалтай.

Зодооны талаар Б.Найдалаа, П.Наранбаяр нар зөрүүтэй мэдээлэл өгсөн учраас Ёс зүй, дэгийн байнгын  хорооноос тайлбар ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлжээ
Зодооны талаар Б.Найдалаа, П.Наранбаяр нар зөрүүтэй мэдээлэл өгсөн учраас Ёс зүй, дэгийн байнгын хорооноос тайлбар ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлжээ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (19)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!