“Машинтай жагсагч“ Б.Цэгмэд гарааш хааж машинаа байрлуулан, утасны дугаараа үлдээгээгүй тул машиныг нь зөөж шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнгөрсөн амралтын өдөр "Машинтай жагсагч" гэгддэг иргэн Б.Цэгмэд "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үедээ чанга яригчаар мэдээлээгүй" гэх агуулга бүхий бичлэг нийтэлсэн байдаг.

Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 06-ны 12.00 цагийн үед “Баянгол дүүргийн 34 дүгээр хороонд байрлах гараашийг тээврийн хэрэгсэл хааж байрлуулсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад, гараашийг хааж байрлуулсан тээврийн хэрэгсэлд утасны дугаарыг бичиж үлдээгээгүй, бүртгэлтэй гар утасны дугаарт холбогдоход холбогдох боломжгүй байсан тул уг тээврийн хэрэгслийг Хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журамд заасны дагуу ачиж, зөөвөрлөх шийдвэр гарган, зам талбайг чөлөөлөх арга хэмжээг авсан аж.

Машин ачилтын журамд “Тусгай зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийн жолооч нь CE эсхүл С1Е ангилалтай тээврийн хэрэгслийг 3-аас доошгүй жил жолоодсон, дадлага, туршлагатай, мэргэшсэн жолооч байх бөгөөд цагдаагийн ажилтнаас тээврийн хэрэгсэл түр саатуулах, зөөж шилжүүлэх талаар бичгээр буюу цахим хэлбэрээр өгсөн шийдвэрийн дагуу техникийн ажилтны тусламжтайгаар дараах ажиллагааг хийнэ,

Зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэх" гэж тусгажээ.

Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна
Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!