М.Нарантуяа: Надад танай намын диктатур хамаагүй шүү А.Ариунзаяа гуай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай муудалцсан чатаа олон нийтэд дэлгэлээ. Тодруулбал, М.Нарантуяа Нара Турк улсад 2 дахь хагалгаандаа ороод байгаа 6 сартай охинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг эмэгтэйчүүдийн групп чатад уриалсан бөгөөд үүнийг нь УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эсэргүүцсэнээс ийнхүү маргалдсан ажээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа:

" За тэгэхээр хүмүүс айхавтар байдаг юм байна!

Би яахав дээ хэл ам хурц хэлэмгий доломгой ч зүрх сэтгэл нь урдаа гүйж явдаг тэнэг!

Өчигдөр амьхандаа УИХ-ын эмэгтэй гишүүдийнхээ группт хүмүүс ч бас уламжлаарай гэсэн байсан болохоор дөнгөж 6 сар хүрч байгаа бяцхан охин бүхэл бүтэн 2 том хагалгааг ард түмнийхээ хандиваар давчихаад одоо хагалгааны дараах эмчилгээ асаргаа, хүний нутагт нялхаа асарч байгаа залуухан ээжид туслая гээд уриалав аа!

Хэд хэдэн гишүүд дэмжсэн. Харин бүхэл бүтэн Нийгмийн Хамгааллын Яамны Сайдаар ажиллаж байсан МАН-ын А.Ариунзаяа гишүүн айхавтар эсэргүүцэж орж ирснээ бид ингэх гэж суугаагүй гэв!

Тэрийг хэн ч ойлгож байгаа, тогтолцоог нь сайжруулж эрх зүйн орчныг бүрдүүүлэх ёстойг намайг мэдээгүй гэж бодоо юм байж!

Тэгээд ер нь анхны парламент анхны төр засаг биш өмнө нь өөрчилж бүтээж байх нь яасан юм бэ бишүү?!?

Мэдээж юманд дуугүй өнгөрдөггүй муу зантай Нара та тэгж мэддэг байсан юм бол бүхэл бүтэн төсвийг нь хуваарилж, захиран зарцуулах эрхтэй байхдаа энэ бүхнийг эхлүүлж байхгүй яасан юм гээд аваад хаялгүй яахав!

Харин тэрний хариуд А.Ариунзаяа гишүүн өнөөдөр намайг 15 жилийн турш өөрийнхөө амьдрал бүх юмаа сайнтай муутай нь хөтөлж авч ирсэн, мөн 2021 онд албажиж цэнхэр тэмдэг авсан сошиал аккаунтаар хэн юу бичих нийтлэх лайвдахыг заах юм гэнэ!

Бага андуурмар!

Одоо байтлаа хүний хувийн өмчийг хэрхэн ашиглах, яахыг заадаг диктатурчид намынхаа гишүүддээ л тэр диктатур шаардлагаа тавьдаг юм байгаа биз! Маньд танай Диктатур түй ч хамаагүй шүү Ариунзаяа гуай!

Хүний хувийн өмчийг хэрхэн яаж ашиглахыг МАН-ын диктартур мэддэггүй юм шүү!

Жич: бичсэн зүйлээ дор нь устгасан бодвол намайг СС хийгээд ингэнэ гэж бодсон бх! Тэр бсн бгаагүй хариултаас ямар асуудал бсн хандлага нь ил болох биз!" хэмээжээ.

МЕТРО ХОТ: Өлбөрч үхэх гэсэн дээ хоол горьдож очоод байгаа юм биш. Нийтийг хамарсан сонирхолтой арга хэмжээ үгүйлэгдэж байгаа болохоор ЭРЭЛТТЭЙ байгаа юм
МЕТРО ХОТ: Өлбөрч үхэх гэсэн дээ хоол горьдож очоод байгаа юм биш. Нийтийг хамарсан сонирхолтой арга хэмжээ үгүйлэгдэж байгаа болохоор ЭРЭЛТТЭЙ байгаа юм
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (38)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!