УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд асан С.Баярыг шүүхэд өгсөн боловч нүдэндээ хагалгаа хийлгэсэн гэх шалтгаанаар очихгүй байна гэх мэдээллийг өгсөн. Тодруулбал тэрбээр, "Хүн гүтгэдэг асуудлыг зогсоо. Энэ байдлаараа монголд нэг ч лидер төрөхгүй шүү. Гүтгэсэн асуудлыг нь шүүхэд өгөхөөр С.Баяраас авхуулаад “Нүдний хагалгаанд орсон, юм харахгүй байна” гээд шүүх дээр очихгүй байна. Намайг орон даяар сүүний үйлдвэр идлээ гэж ярьсан н.Цэцгээ гээд хүүхэд зугтаад байна" гэсэн юм.
Тэгвэл түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа "Энэ надтай шүүхдэлцэх юм гэнэ. Би хэнийг ч гүтгэж явсангүй. Тиймээс хэлсэн, бичсэн үгээ хаана ч, хэзээ ч бүрэн хариуцна. Нүдэндээ хагалгаа хийлгэсэн, одоо зүгээр болж байна. Харин энэ гөлгөр дахиад л алдах нь. Би “Гүтгүүлсэн тул” хулгай хийсэн, хийгээгүй ялгаагүй гэж ойлгон дүгнэж, чаавас" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!