Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: 2-3 хоногт зам хааж, нүхэн гарц хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзах үеэр зарим үүрэг, чиглэлийг өглөө. Тэрбээр хэлэхдээ "Улаанбаатар хотод ямар ч төлөвлөлтгүй явган хүний гарц олон байна. Дуртай газартаа явган хүний гарц бий болгосон.

“Хоум плаза”-аас урагш И-Март орох замд ойрхон гурван ч гарц байдаг. 50 метр яваад л нэг ийм гарц байна гэдэг нь хөдөлгөөний эрчим ихсэхэд нөлөөлж байна. Тиймээс дүүргийн Засаг дарга нар түгжрэл ихээр үүсгэж байгаа явган хүний гарц хэсэгт нүхэн гарц хийх боломжийг судалж, байршлуудаа гаргаж өг.

Жишээлбэл, СХД-ийн 19 дүгээр хороо, 37 дугаар хорооны дундах “Содон” хорооллын явган хүний гарц ачааллаа дийлдэггүй. Энд нүхэн гарц хэрэгтэй. Нүхэн гарцаар автомашин зогсолтгүй явах боломжтой байвал тэр хавийн хөдөлгөөний эрчим харьцангуй багасна. Дүүрэг, хороодын Засаг дарга нар энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нар НДШ-ийг бууруулах зорилго бүхий хуулийн төслийг санаачилжээ
УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нар НДШ-ийг бууруулах зорилго бүхий хуулийн төслийг санаачилжээ
 
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.