УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай УИХ-тай зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УЕП Б.Жаргалсайхан: Монгол Улсын үндсэн индекстэй холбоотой асуудал Ази, номхон далайн бүсэд харъяалагддаг бөгөөд ундаж үнэлгээ нь 44 байдаг. 2024 оны үнэлгээгээр 33 оноо авсан. 2023 онд Олон улсын байгуулага долоон эх сурвалжаас, 2024 онд найман эх сурвалжаас авсан. Энэ дотор нэг л зүйлийг хэлж байгаа юм. Хууль эрх зүйн орчин, олон хэм, хэмжээ тогтоосон актаа хуульчил гэдэг шаардлага тавьсан. Тиймээс прокурорын байгууллага Олон улсын индексэд үнэлэгдэхгүй байгаа, буурч байгаа шалтгаан нөхцөл дээр хуулийг боловсронгуй болгох, хэм, хэмжээг багасгаж хуульчлах шаардлагатай байгааг илтгэж байгаа юм.
Гэмт хэрэг сүүлийн таван жилээр авч үзэхэд тогтмол өсөж байгаа. 2019 онд Зөрчил нэг сая орчим байсан. Өнөөдөр 3сая 300 болсон байна. Эрүүгийн хэргийг зөвхөн 2024 оноор тооцоход 126 мянган гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл илэрсэн. Үүнээс 74 мянга нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 28 мянган хэрэг мөрдөн байцаалтын хэрэг байна. Эндээс 15969 хэрэг шүүхэд шилжсэн. Шүүхээр 15120 хэрэг шийтгэгдсэн. Үлдсэн хэргүүд хүлээгдэж байна гэсэн үг. Прокурор ганцхан нотлох баримтыг цуглуулж, яллаг дүгнэлт үйлддэг хүн биш. 2024 оны тоог хэлэхэд 103 хүн цагаадсан. Энэ бол прокурорын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Нөгөө талаас нь харвал прокурор бас хүнийг цагаатгах ноттлох баримтыг, мөн гэм буруутай нотлох баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлж, шүүх тэр цагаатгах нотлох баримтыг үзэж хэрэг цагаатгасан гэж үзэж байгаа. Тиймээс прокурор дан ганц хүнийг яллах талаа баридаггүй. Яллах, цагаатгах нотлох баримтыг ижил тэгш цуглуулсан баримтыг шүүх рүү шилжүүлдэг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!