Н.Соёлдэлгэр АНУ-ын Лас Вегас хотноо болсон Mr. Olympia Biceps Lifting-д хоёр төрөлд аваргалж, шинэ рекорд тогтоов

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын тамирчин Н.Соёлдэлгэр АНУ-ын Лас Вегас хотноо есдүгээр сарын 24-25-нд болсон Mr. Olympia Biceps Lifting тэмцээнд амжилттай оролцож, +125 кг болон бүх жингийн Cheat Curl төрөлд үнэмлэхүй аварга болжээ.

Тэрбээр мөн тус тэмцээний Cheat Curl төрөлд 120 кг-ын амжилт үзүүлж, Mr. Olympia USA-ийн шинэ рекордыг тогтоосон байна. Ингэснээр Монгол Улсаас уг төрөлд шинэ рекорд тогтоосон анхны тамирчин болжээ. Н.Соёлдэлгэр нь ДЦС-3 ТӨХК-ийн ажилтан бөгөөд хүчний спортоор хичээллэдэг.

Түүний спортын замналд гэр бүлийнх нь спортын түүх мөн холбогддог. Түүний аав, Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин Агвааны Норов 1975 онд АНУ-д болсон Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд БНМАУ-ыг төлөөлөн оролцож, 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тухайн тэмцээнд Монголын баг мөнгөн медаль хүртэж байжээ.

Ийнхүү 51 жилийн дараа түүний хүү Н.Соёлдэлгэр АНУ-ын дэвжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, хүчний спортын төрлөөр амжилт гаргалаа.

Ж.Бат-Эрдэнэ: УИХ тарах хэмжээний мухардсан асуудал үүсээгүй байна
Ж.Бат-Эрдэнэ: УИХ тарах хэмжээний мухардсан асуудал үүсээгүй байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!