Америкийн “Facebook” компани аялал, подкаст байрлуулах, мэдээллийн товхимол тараах болон оффист багаар ажиллахад оновчтой орчин бүрдүүлэх үйлчилгээ явуулахад зориулсан тусгай программууд бүтээхээр төлөвлөж байна гэж "The New York Times" сонин эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, бүтээгдэхүүний үр ашигтай байдалд дүн шинжилгээ хийх ажлыг “New Product Experimentation Team /NPE Team/” гэх нэртэй шинээр байгуулагдсан туршилтын хэлтэс хийж байгаа аж. Facebook-ийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд захирал Име Арчибонгоор ахлуулсан энэ нэгжийн үүрэг бол нийгмийн сүлжээг хөгжүүлэх хамгийн ирээдүйтэй чиглэлийг боловсруулах юм.
"The New York Times" сонинд тэмдэглэснээр, дээр дурдсан төслүүд боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд амьдрал дээр хэрэгжүүлэхгүй ч байж магадгүй байна.