Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС: Хоккайдо их сургуулийн хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

No description available.

Монгол Улсын их сургууль болон Япон улсын Хоккайдо их сургуулийн хамтарсан 2022 оны хаврын улирлын тэтгэлэг зарлагдлаа. Тус хөтөлбөр нь бакалаврын төвшний суралцагчдад зориулсан оюутан солилцооны хөтөлбөр юм. Ингэхдээ ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн сарын хугацаатай Япон улсад суралцана. Хөтөлбөрт хамрагдах оюутан бакалаврын 3-4-р төвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх юм.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

-Голч оноо 3.0 ба түүнээс дээш байх

-Англи хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх TOFEL, IBT 79, IELTS 6.5

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-"USTEP application form /шивсэн байх/ татах

-"Certificate of enrollment /сургуулийн зүгээс бөглөх, гарын үсэг зурах хэсгийг үлдээх/ татах

-Recommendation letter татах

-Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас авах эсвэл англи хэл дээр, тамгатай байх/

-Дүнгийн тодорхойлолт / ТҮЦ машинаас авах эсвэл англи хэл дээр, тамгатай байх/

-Эрүүл мэндийн бичиг татах

-3 хувь цээж зураг 3*4

-Англи хэлний онооны батламж, TOEFL IBT 79, IELTS 6.5

-Паспортын хуулбар

-Төлбөрийн хувьд хамтын гэрээний дагуу сургалтын төлбөрөөс хөнгөлнө. Байр болон бусад зарлыг оюутан өөрөө хариуцна.

-Хамрагдах оюутны тоо: 1

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

-2021 оны 10-р сарын 12 ны 15 цаг хүртэл studenttafairs@num,edu,mn имэйл хаяг руу 1 багц PDF багц болгон явуулна.

-Бичиг баримтын эх хувийг МУИС-ын хичээлийн 2 байр 109 тоотод хүлээн авна.

Б.Болортуяа

Өнөөдөр галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
Өнөөдөр галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.