Халдварын нөхцөл байдал хүндэрсээр буй энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр дундаа орны хүрэлцээ муу байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 68133 иргэн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй. Ингэхдээ ЭМЯ-ны зүгээс хүний нөөцийн асуудлын улмаас ор дэлгэх боломжгүй гэдгийг мэдээлсэн. Тэгвэл гэрээр эмчлүүлж буй иргэдийн дундаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн шаардлагатай иргэд хэчнээн байгаа талаар НЭМГ-аас мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод ковид 19-ийн халдвар авсан иргэдээс эмнэлэгт нэн яаралтай хэвтэх 200, зайлшгүй хэвтэх шаардлагатай 800 гаруй хүн ор олдохгүйн улмаас гэртээ эмчлүүлж байгаа аж. Ингэхдээ ор дэлгэх боломжтой ч эмч нар халдвар ихээр авч байгаа тул эмч, эмнэлгийн ажилчдыг хүрэлцээ тун муу байна гэсэн юм.