Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5-11 насны хүүхдүүдэд зориулсан Pfizer вакцин нь аюулгүй бөгөөд эсрэг биет тогтоосон нь туршилтаар батлагдав

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 21 секунд

Файзер вакцины хамгийн сүүлийн үеийн туршилтаар Ковид-19 халдварын эсрэг вакцинд 5-11 насны хүүхдүүдэд эсрэг биеийн "бат бөх" хариу урвал үүсгэсэн гэж мэдэгдэв.

Туршилтад 5-11 насны 2,268 хүүхэд хамрагдсан бөгөөд 21 хоногийн зайтай вакцины хоёр тун тариулжээ. Энэхүү туршилтанд 10 микрограмм тунг ашигласан бөгөөд энэ нь 12 ба түүнээс дээш насныханд хэрэглэсэн 30 микрограммаас бага тун юм.

Файзер вакциныг тун удахгүй АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанд яаралтай ашиглах зөвшөөрөлтэй бүтээгдэхүүний тоонд оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Агентлаг хэдхэн долоо хоногийн дотор бага насны хүүхдүүдэд вакцин хийлгэх зөвшөөрөл өгөх боломжтой гэж мэдэгджээ.

Мөн зургаан сартай хүүхдүүд болон түүнээс дээш настай хүүхдүүдийн туршилтын үр дүн энэ оны сүүлээр гарах талаар үйлдвэрлэгч талаас мэдэгдсэн байна.

FDA -ийн комиссар асан, одоогийн Pfizer-ийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор Скотт Готтлиб "5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакциныг Halloween баярын үеэр буюу 10 дугаар сарын сүүлээр" авах боломжтой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

ЦУВРАЛ 2: Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наядын чанаргүй зээл буюу зээлээ төлдөггүй КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ
ЦУВРАЛ 2: Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наядын чанаргүй зээл буюу зээлээ төлдөггүй КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.