Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүргийн Хонхор орчимд шинэ суурьшлын бүс байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Хотын таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй. Эдгээрийн дотор хотын зүүн хэсэг Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” нэртэй шинэ суурьшлын бүс байгуулах юм.

“Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс нь Баянзүрх дүүргийн 11, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг буюу Налайх, Хонхорын хилийн заагт Налайхын зам дагуу байрлах юм. Шинэ суурьшлын бүсийг 252 га талбайд барих бөгөөд нийт 4725 өрхийн 16.065 хүн оршин суухаар төлөвлөж байна. Мөн байгаль орчин, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн үндэслэлүүд дээр тулгуурласан, нийгмийн зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, эрүүл аюулгүй, тохилог суурьшлын бүс байх юм. Төлөвлөж байгаагаар жишиг суурьшлын бүс байгуулахдаа хувийн хэвшлийн болон НОСК-ийн санхүүжилт, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтыг татах аж. Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийг байгуулах ТЭЗҮ болон барилгажилтын төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

“Тодканнам“ эмнэлэг нэрээ өөрчилж, “SM медикал” болсон ч дахин хүний аминд хүрсэн үү
“Тодканнам“ эмнэлэг нэрээ өөрчилж, “SM медикал” болсон ч дахин хүний аминд хүрсэн үү
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.