PISA (Programme for International Student Assessment) боловсролын үнэлгээний 2018 оны тайланг өчигдөр танилцуулжээ.
OECD (Organisation for Economic Cooperation and Development) байгууллага 2000 оноос хойш PISA үнэлгээг зохион байгуулж байгаа бөгөөд 2018 оны тайландаа дэлхийн 79 орны боловсролын чанарыг үнэлжээ.
Ингэхдээ тэд улс орнуудын 15 настнуудын шинжлэх ухаан, математик, унших чадварыг үнэлдэг. Хамрагдсан улс бүрээс 4,000-8,000 сурагч үнэлгээнд оролцжээ.
2018 оны үнэлгээгээр Хятадын хүүхдүүд бүх гурван төрөлд тэргүүлсэн байна. Хятадаас зөвхөн Бээжин, Шанхай, Жянсу, Зэжянь хотуудын сурагчдыг төлөөлөл болгон оруулсан байна.
Хятад хүүхдүүдийн голч оноо шинжлэх ухаанд 590, математикт 591, уншлагад 555 байжээ.
Дэд байранд Сингапурын сурагчид орсон бөгөөд тэдний шинжлэх ухааны голч оноо 551, математикийн оноо 569, уншлагын оноо 549 болсон байна.
Сингапурын сурагчид өмнөх 2015 онд хийсэн үнэлгээгээр дэлхийд тэргүүлж байжээ.
Судалгаанд оролцсон бүх 79 улс орны нийт сурагчдын голч оноо шинжлэх ухаанд 489, математикт 489, уншлагад 487 байгаа юм.
Уншлагаар эхний 10 байрт орсон улс орнуудыг жагсаавал:
- Хятад
- Сингапур
- Макао
- Хонг Конг
- Эстони
- Канад
- Финланд
- Ирланд
- Өмнөд Солонгос
- Польш
Математикаар эхний 10 байрт орсон улс орнуудыг жагсаавал:
- Хятад
- Сингапур
- Макао
- Хонг Конг
- Тайвань
- Япон
- Өмнөд Солонгос
- Эстони
- Нидерланд
- Польш
Шинжлэх ухаанаар эхний 10 байрт орсон улс орнуудыг жагсаавал:
- Хятад
- Сингапур
- Макао
- Эстони
- Япон
- Финланд
- Өмнөд Солонгос
- Канад
- Хонг Конг
- Тайвань