Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибуудаас зугтаж чадсан афган хүү Польшид хортой мөөг идэж нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Талибуудад эзлэгдсэн нийслэл Кабул хотоос дүрвэн Польшид ирсэн афган гэр бүлийн таван настай хүү хортой мөөг идсэний улмаас нас баржээ. Эмч нарын хэлснээр, хүүгийн ах, мөөг хамт идсэн зургаан настай хүүд элэг шилжүүлэн суулгасан ч биеийн байдал нь тогтворгүй байгаа аж. Хөвгүүд гэр бүлийн хамт өнгөрсөн сарын 23-ны өдөр Польшид ирж, Варшаваас холгүй байрлаж байжээ. Тэд хортой мөөг идсэнээсээ хойш нэг хоногийн дараа эмнэлэгт ирсэн тул эмчлэхэд хүндрэлтэй байсан гэнэ. Өчигдөр таван настай хүүг нас барсны дараа “Харамсалтай нь бид хөвгүүдэд тусалж чадсангүй" гэж эмчлэгч эмч Марек Мигдал нь хэлжээ. Хүүгийн тархи үхэжсэний дээр ах шигээ элэг шилжүүлэн суулгах боломжгүй байсан гэж Марек Мигдал ярьсан байна.

Польшийн Гадаадын иргэдийн асуудал хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч Якуб Дудзяк дүрвэгсдийг өдөрт гурван удаа хооллож байгаа гэж мэдэгджээ.

Ойрын хоногуудад төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орно
Ойрын хоногуудад төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд