Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ.

Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийсэн байна. Төмрийн хүдэр дундах нэг ширхэг хуванцар тагтай саванд 41 ширхэг капсултай үл мэдэгдэх нунтаг зүйл байжээ. Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгөөд байна.

СУДАЛГАА: Америкчууд Ерөнхийлөгчийнхээ ажилд сэтгэл дундуур байна
СУДАЛГАА: Америкчууд Ерөнхийлөгчийнхээ ажилд сэтгэл дундуур байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.