Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ: Хил дээр алба хааж байгаа хүүтэйгээ утсаар ярих боломжийг Сүхбаатарын талбайд олгож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан, таниулах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” Сүхбаатарын талбайд болж байна. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон хүмүүст хил дээр алба хааж байгаа хүүтэйгээ утсаар ярих боломжийг олгож байна.

Хил хамгаалах байгууллагаас иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж байна.

  • Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл авах зөвлөгөө
  • Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа
  • Хүүхдийг МУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудлын талаарх мэдээлэл
  • Хил хамгаалах байгууллагад ажилд ороход тавигдах шаардлага, зөвлөгөө мэдээлэл
  • Иргэдэд архивын лавлагаа, мэдээлэл олгох
  • Улсын хил дээр алба хааж байгаа хилчин байлдагч нартай утсаар яриулах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Мөн талбайн зүүн талд улсын хил хамгаалалтад ашиглаж буй орчин үеийн техник хэрэгсэл болон нисэгчгүй нисэх хэрэгслийг дэлгэжээ. Тус өдөрлөг энэ сарын 27-29-ний өдрүүдэд буюу гурав хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Д.Энхтүвшин: Хувийн хэвшил хийж болоод байгаа зүйлийг заавал Нийслэл авах гээд байгаа нь эдийн засгийн сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлж байна
Д.Энхтүвшин: Хувийн хэвшил хийж болоод байгаа зүйлийг заавал Нийслэл авах гээд байгаа нь эдийн засгийн сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлж байна
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.